Оюутнууд хөөмийлж сурснаа шалгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-04-12 15:28:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, СУИС-ийн Соёлын сургуультай хамтран зохион байгуулсан "Соёлын биет бус өвийн Шавь сургалт"-ын эхний шатны "Хөөмийн сургалтын тайлан"-г өчигдөр СИУС-ын "Оюутан" театрт тавилаа. 

Соёл, урлагийн газрын Соёлын биет бус өв, баримтат өвийн бодлогын хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Д.Мэндсайхан, СУИС-ийн Соёлын сургуулийн эрдэмтэн багш нар оюутнуудынхаа Монгол үндэснийхээ соёлын биет бус өв хөөмийн урлагийн  суурийг сурч мэдсэнийг тоглолтуудаас нь харж, үнэлэлт өглөө. 

Сургалтыг хөөмийн багш, МУСТА Э.Сандагжав  удирдаж 7 хоногт 3 удаа “Монгол хөөмийн сургалтын хөтөлбөр”-ийн дагуу 7 хоногт 3 удаа хархираа хөөмий, шахаа хөөмий, исгэрээ, шингэн хөөмийлөх аргыг заасан байна. Оюутнууд одоогоор  магтаал, монгол ардын дууг  хөөмийлж сурчээ.

Тус сургалт нь “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн хэрэгжилтийг хангах, соёлын биет бус өвийг хойч үедээ өвлүүлэн, уламжлуулах зорилготой юм. 

相关新闻