ХУУЛЬ
Шүүхийн ахмадын холбоо мэдэгдэл гаргалаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилсныг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр товлосон. Үүнтэй холбоотой “Шүүхийн ахмадуудын холбоо”-ноос мэдэгдэл гаргаж УИХ-ын дарга, Ерөнхий сайдад өнөөдөр хүргүүлж байгаагаа сэтгүүлчдэд мэдээллээ. “Шүүхийн ахмадуудын холбоо”-ны тэргүүн, Монгол Улсын гавьяат хуульч Д.Гансүх, гишүүн Монгол Улсын гавьяат хуульч Д.Данзандорж, гишүүн Д.Тайванхүү, Д.Буянтогтох, П.Баттулга, Ц.Батмөнх нар сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллагын шийдвэрийг шүүхийн хяналтаас гаргах хуулийн төсөл санаачилсан хүний эрх, эрх чөлөөг боогдуулж, эрх баригчдыг дур зоргоороо аашлах боломжийг олгохыг завдсан үйлдэл” хэмээн онцолсон юм.Тиймээс “Шүүхийн ахмадуудын холбоо”-ноос дараах мэдэгдлийг гаргалаа.
2389 дня