Багахангайд түймэр унтраах анги шинэ байрандаа орлоо
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар анги шинэ байрны нээлтээ өнөөдөр хийлээ. Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Багахангай дүүргийн засаг дарга С.Эрдэнэбаяр, Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Цогбадрах нарын албаны хүмүүс оролцов.
2397 дня