"Өсвөрийн аварга-2018" тэмцээн болж аваргаа шалгарууллаа
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баруун бүсийн аварга шалгаруулах "Өсвөрийн аварга-2018" тэмцээн Хоюд аймагт боллоо. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, тэдний тэсвэр хатуужил, авхаалж самбааг сорих, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилготой тус тэмцээнд Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Завхан, Увс аймгуудын нэгдүгээр шатны “Өсвөрийн аврагч” тэмцээнээс шалгарсан 6 багийн 42 сурагч оролцсон юм.
2396 дня