Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын байранд иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-22 01:31:13
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын байранд маргааш 10.00-15.00 цагийн хооронд хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгөх арга хэмжээ болно.

Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд тус дүүргийн Засаг даргын Тамгын газраас сар бүрийн нэг өдрийг иргэдэд эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх өдөр болгожээ.

Энэ сарын хуулийн зөвлөгөө, мэдээлэл өгөх өдрийг дүүргийн ЗДТГ-ыг Хууль зүйн тасгаас Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран зохион байгуулах аж.

Связанные новости