Иргэдэд шүүн таслах ажлын мэдээг танилцуулав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 200 гаруй иргэн шүүхийн талаар мэдээлэл авч, шүүхэд мэдүүлэх эрхийнхээ талаар мэргэжлийн хүмүүсээс тодрууллаа.“Иргэн таныг сонсъё” уулзалт, ярилцлагыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооныхонтой хамтран энэ сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт зохион байгуулсан уг уулзалт, ярилцлагын үеэр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар улирлын шүүн таслах ажлын мэдээг танилцууллаа.
2377 дня