"Сэлбэ голын эх" парк нээгдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэл хотын байгаль орчин, экосистемд чухал ач холбогдол бүхий ус, намаг, ой, ховор ургамал, амьтад бүхий 2,071.5 га нутаг дэвсгэрийг “Сэлбэ голын эх” нэрээр 2012 онд орон нутгийн хамгаалалтад авсан байна. Энд нийслэл хотын хойд цэг, Баруун Сэлбэ голын эх, эмчилгээний чанараараа олонд алдаршсан Борын рашаан зэрэг газрууд бий. Уг нутгийг нийслэлийн Байгаль орчны газраас иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх нөхцлийг бүрдүүлэх, хүүхэд залууст экологийн боловсрол олгох түшиц газар болгохоор төлөвлөн тохижилтын ажлыг 2018 оны есдүгээр сараас эхлүүлжээ.“Сэлбэ голын эх” ОНХГ нь бие даасан байгаль хамгаалагчтай, тусгай горимыг мөрддөг, тохижуулсан аяллын замтай, байгаль орчны төслүүдийг жишиг байдлаар хөгжүүлж байна. Өчигдөр нээлтээ хийсэн Цохиот хад, Борын рашаан чиглэлийн замыг “МСМ” групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тохижуулсан байна.