Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аянд нэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУСЯ-ны хамт олон жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аянд нэгдэн цагаан туузаар ижилслээ.
Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян нь
жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрийг дуустал 16 хоногийн
турш үргэлжилдэг. Нийгэмд гэр бүлийн хүчирхийлэл, хүчин, бэлгийн мөлжлөг,
хүн худалдаалах гэмт хэрэг, ажлын байрны бэлгийн дарамт зэрэг жендерт суурилсан
хүчирхийллийн төрөл түгээмэл үйлдэгдсээр байна. Охид эмэгтэйчүүдийн эсрэг
хүчирхийллийг таслан зогсоохын төлөө хүн бүр дор бүрнээ жижиг ч болтугай алхам
хийх, санаачилга гаргах дуу хоолойгоо нэгтгэх нь аяны зорилго юм. Иймд тус яамны хамт олон энэхүү аянд нэгджээ.