Б.Одмандах: Галт зэвсгийн зөрчлөө арилгах боломж бий шүү
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалт” тасралтгүй явагдаж байна. Галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийн бүртгэл, тооллого өнгөрөгч 10 дугаар сарын 12-ны өдөр улсын хэмжээнд эхэлсэн бөгөөд ирэх 12 дугаар сарын 12-ныг хүртэл үргэлжилнэ. Үүнтэй холбогдуулан галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын талаар Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Одмандахаас зарим зүйлийг тодрууллаа.
2408 дня