АТГ-т одоогоор 299 хэрэг шалгагдаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газраас 2018 оны 10 дугаар сарын 29-нөөс 11 дүгээр сарын 2-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 19 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 6 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзжээ. Ажиллагаанд одоогоор 5 гомдол, мэдээлэл шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 327 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас хоёр хэргийг шүүхэд шилжүүлэх, 23 хэргийг хаах, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүллээ. Одоогоор ажиллагаанд 299 хэрэг шалгагдаж байна.
Связанные новости

Спектакль "Морин хуур" получил Приз зрительских симпатий на фестивале “Байкальский талисман”
12 часа

Малые и средние золотодобывающие предприятия будут поставлять золото международным компаниям
15 часа

Монгольская делегация принимает участие в работе 113-й сессии Международной конференции труда
1 день