Баавгай, бамбарууш төв суурин, малчны хотонд орж ирэх болжээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг Яргайтын ам орчимд намаржиж өвөлжиж буй айлуудын гэр хотыг баавгай түйвээсэн явдал өнгөрсөн амралтын өдөр болжээ. Энэ сарын 21-нээс хойш баавгай малчдын хот руу дайрч, хэд хэдэн айлын гэр дээр гарч унь, тооныг нь эвдэж, амбаарт байсан аарц, тос, өөх, махыг нь идсэн явдал ч гарч байвсан аж.
2406 дня