ОБЕГ-аас хол, ойрын замд зорчихгүй байхыг анхааруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-13 17:42:33
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр өнөө шөнө, маргааш зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цасаар шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг ЦУОШГ-аас онцгойлон анхааруулав.

Тодруулбал, "Өнөөдөр буюу 13-нд Булган, Сэлэнгийн өмнөд, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.


Цаг агаар эрс хүйтэрч байгаатай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас:
  • Хүчтэй салхи шуурганы үеэр иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх, холбогдох мэргэжлийн байгууллагуудаас гаргасан анхааруулах, сэрэмжлүүлэх мэдээллийг үндэслэн ажлаа зөв зохицуулах;
  • Мөн хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдаж,  автозам, даваа цасанд хаагдан халтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэлээс сэргийлэх. 
  • Зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг анхааруулав.
Связанные новости