"Өсвөрийн аварга-2018" тэмцээн болж аваргаа шалгарууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-11-15 14:20:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Баруун бүсийн аварга шалгаруулах "Өсвөрийн аварга-2018" тэмцээн Хоюд аймагт боллоо. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэхэд сургаж дадлагажуулах, тэдний тэсвэр хатуужил, авхаалж самбааг сорих, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэх зорилготой тус тэмцээнд Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Завхан, Увс аймгуудын нэгдүгээр шатны “Өсвөрийн аврагч” тэмцээнээс шалгарсан 6 багийн 42 сурагч оролцсон юм. Нийлбэр дүнгээр 3 дугаар байранд Говь-Алтай аймгийн “Сонор” бүлэг, хоёрдугаар байранд Завхан аймгийн “Хөгжил” бүлэг, нэгдүгээр байранд Ховд аймгийн “Онцгой долоо” бүлэг  шалгарч, Баруун бүсийн 2018 оны Өсвөрийн шилдэг аврагчаар тодорлоо гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Связанные новости