АТГ-т 100 гаруй албан тушаалтан сургалтад оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-11-15 15:41:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ-ын Олон нийтийн төвийн мэдээлснээр  өнөөдөр тус газарт ЭМЯ, ОБЕГ, НЗДТГ-ын 100 гаруй албан тушаалтан "Авлигын эсрэг сургалт"-д оролцож байна. Хоёр давхрын хурлын танхимд АТГ-ын албан хаагчид АНУ-ын ЭСЯ-тай хамтран зохион байгуулж буй төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлаарх гадаад сургагчтай хагас өдрийн сургалт эхэлжээ. Мөн АТГ-ын байгуулсан Иргэний хяналтын зөвлөлийн гишүүд салбар, чиглэлийн ажлынхаа дүн шинжилгээг хэлэлцэж  байна. Авлигын эсрэг өдрөө угтаж хийх ажлын төлөвлөгөөгөө ярилцаад Үндэсний хөтөлбөрийн ажлын албаны болон соён гэгээрүүлэх чиглэлийн ажилтнууд ч завгүй суугаа бол  хөдөө ажиллаад ирсэн ажлын хэсгүүд тайлангаа хэлэлцүүлэхэд бэлтгэж байна.

Связанные новости