13 настай охиныг хөнөөсөн этгээдүүдийг шүүх хурал эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. “Очир” төвд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. Даргалагч шүүгч Н.Одонтуул, шүүгчийн бүрэлдэхүүнд н.Баасанбат, С.Пүрэвсүрэн нар ажиллаж байна.
Энэ удаагийн шүүх хурлын нээлтэд Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан ажиглагчаар оролцож байгаа бөгөөд тэрбээр Монголын Эмэгтэйчүүдийн холбооны гишүүн юм. Хохирогчийн талаас талийгаачийн аав, ээж ирсэн бол Шүүх танхимын гадна хохирогчийн ангийн багш сургуулийн тѳлѳѳлѳл иржээ. Мѳн Эмэгтэйчүүдийн холбооноос “Нүдээ нээ” охид эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг жагсаал болж байна.