Төөрч осгосон хүүхдийн амь насыг аварсан цагдаа нарыг шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-11-20 11:44:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд  идэвх зүтгэл, үр бүтээл гаргаж ажилласан зарим алба хаагч нарыг шагнаж урамшууллаа.

Таван настай  Т-г хаднаас унаж хөлөө хугалж, модноос дүүжлэгдэн осголтын байдалтай байхад нь олж амь насыг нь аварсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн ахлах дэслэгч Д.Наранбаатар, эргүүлийн дэслэгч Э.Мөнхбаатар, хороо хариуцсан цагдаа, дэд ахлагч Б.Мягмар нарыг  “Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагнасныг хэлтсийн удирдлагууд гардуулан өгч, баяр хүргэв.

Связанные новости