Буга галзуурсан тохиолдол илэрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Халиун суманд буга галзуурсан тохиолдол бүртгэгджээ. Өнгөрөгч долоо хоногт тус сумын Сүүж багийн нутаг Индэртийн ам хэмээх газар өвөлжиж байсан малчны хотонд буга орж, хашаа амбаар мөргөн, нохойтой ноцолдлоо гэх дуудлага Мал эмнэлэг, үржлийн тасагт иржээ.
Дуудлагын дагуу холбогдох байгууллагынхан шуурхай очиж, ажиллан шалгасан бөгөөд аймгийн Мал эмнэлгийн үржлийн газрын хийсэн шинжилгээгээр тухайн амьтан галзуугаар өвчилсөн нь тогтоогджээ. Иймээс тус сумын Засаг дарга захирамж гарган, 14 хоногийн хорио цээр тогтоосон байна.