ЗХЖШ-аас чуулганы хуралдаан дээр залруулга хийж өгөхийг УИХ-ын даргаас хүслээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-11-24 12:30:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан энэ сарын 22-ны өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны үеэр “ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу Монгол Улсад айлчлахдаа танк, зэвсэг өгсөн, энэ зэвсгээр яах гэж байгаа юм” гэсэн ташаа мэдээлэл хэлсэн. Энэ асуудлаар Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабаас УИХ-ын дарга М.Энхболдод тайлбар хүргүүлжээ.

Тус тайлбарт дурдсанаар " онгол Улсын Батлан хамгаалахын сайдын урилгаар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу нь Монгол Улсад албан ёсоор айлчлахдаа байлдааны техник зэвсэглэл өгөөгүй болохыг мэдэгдэж байна. Айлчлалын хүрээнд нисэх онгоц, нисдэг тэрэгний газрын үйлчилгээний зориулалттай тусгай тоноглолтой автотехникийг хүлээлгэн өгсөн болно" гэжээ.

Мөн УИХ-ын дэд даргын хэлсэн үг хоёр улсын Батлан хамгаалах салбарын цаашдын хамтын ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй тул УИХ-ын чуулганы хуралдаан дээр залруулга хийхийг хүссэн байна.

Связанные новости