Сэжигтний нэг хилээр гарах гэж байгаад баригдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-11-28 11:57:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэний нисэхийн ерөнхий газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Х, мэргэжилтэн Б нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусадтай  зодолдсоны улмаас нэг нь амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсныг өчигдөр бид мэдээлсэн.  ИНЕГ-ын мэргэжилтэн Х нь хүнд гэмтэл авч, ГССҮТ рүү ухаангүй байдалтай яаралтай түргэн тусламжаар хүргэгдэн очсон ч сэхээ авалгүй нас баржээ. ИНЕГ-ын мэргэжилтэн Х-ийн амь насанд бүлэглэн халдсан гэх 4 сэжигтнийг цагдаагийн байгууллагаас цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн байна. Цагдаагийн байгууллагаас цагдан хорихоос өмнөх өдөр дээрх хэрэг үйлдсэн гэх сэжигтний нэг нь Монгол Улсын хилээр гарах гэж байгаад баригджээ. Хэрэг гардаг өдөр талийгаачтай хамт байсан ИНЕГ-ын мэргэжилтэн цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргаж, одоогоор хохирогчоор тайлбар мэдүүлэг өгч байгаа юм. 

Связанные новости