Их хэмжээний тарваганы тулам авч явсан иргэнийг шалгаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Хууль бусаар их хэмжээний тарвага агнан, тээвэрлэж явсан иргэнийг Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газраас илрүүлжээ.Тарваганы тулмыг аймгийн Зооноз өвчин судлалын төвд хүлээлгэн өгч, иргэнийг холбогдох хуулийн дагуу Зөрчлийн хэрэг үүсгэжээ.
Болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутагт аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Прокурорын газар, Тагнуулын хэлтэс, Зооноз өвчин судлалын төв хамтран хяналт шалгалт явуулж байна.