"Авлигын эсрэг өдөр бол авлигын эсрэг тэмцлийн өдөр" юм гэдгийг НҮБ-аас онцлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/.Авлигын эсрэг олон улсын өдөр болоход 10 өдөр үлдээд байна. АТГ энэ өдрийг 12 дахь жилдээ тэмдэглэх гэж байна. "Авлигын эсрэг өдөр бол уг чанартаа авлигын эсрэг тэмцлийн өдөр" юм гэдгийг НҮБ-аас зарлахдаа онцолжээ. АТГ энэ сарын 30-ны өдөр Ашиг сонирхлын зөрчлийн асуудлаар хэлэлцүүлэг хийнэ. 12 дугаар сарын 4-7-ны өдөр хүртэл авлигын нөхцөл байдлын талаар онол практикийн бага хурал, Боловсролын салбарын авлигын асуудлаар хэлэлцүүлэг, ЖДҮ-ийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх аж. Мөн 12 дугаар сарын 7-нд АТГ-аас Хэвлэлийн хурал хийнэ гэж тус газрын олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.