НОБГ усанд автсан айл өрхүүдийн аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-11-28 11:53:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд аврах ажиллагаа, техникийн холбогдолтой ослын 16, объектын гал түймрийн 165, нийт 181 удаагийн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги  байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн 18 хүний  амь нас, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 210 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Одоогоор  Чингэлтэй дүүргийн 7, 8, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт булгийн ус газрын хөрснөөс нэвчиж, хөлдөлт үүссэний улмаас дээрх хороодын айл өрх, иргэдийн гэр, байшин усанд автсан газар дээр  Нийслэлийн онцгой байдлын газрын Шуурхай ажлын хэсэг 10 орчим техник хэрэгсэлтэйгээр газар дээр нь ажиллаж байна. Унасан хашааг сэргээх босгох, зам, талбай, гудамж, иргэдийн хашааны хөлдсөн мөсийг ховхлох ажил хийж байна.  Мөн оргисон булгийн ус урсах нөхцлийг бүрдүүлэн шинээр суваг шуудуу татаж, айл өрх, иргэдийн аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байна гэж НОБГ-аас мэдээллээ.


Связанные новости