Архидан зодолдсоны улмаас хүний амь нас хөнөөжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/.ИНЕГ-ын мэргэжилтнүүдийн нэг амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.Иргэний нисэхийн ерөнхий газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Х, мэргэжилтэн Б нар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусадтай маргалдаж, зодолдсоны улмаас ИНЕГ-ын ахлах мэргэжилтэн Х нь хүнд гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдэн нас баржээ. Уг хэрэг ажлын бус цагаар, шөнийн цэнгээний газарт гарсан бөгөөд цагдаа шалгаж эхэлсэн байна. Тэд цэнгээний газрын дотоод журмыг зөрчин, тамхи татаж байсан тул бармен О.Т шаардлага тавьжээ. Гэтэл тэд шаардлагыг биелүүлэхийн оронд хэл амаар доромжилж улмаар зодож танхайрчээ.