Зэвсэгт хүчний 016-р бригадад ОХУ-аас зэвсэг, техникийн дэмжлэг үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2015-12-09 21:16:51

ОХУ-ын Батлан хамгаалах яам цэрэг,  техникийн тусламжийн хүрээнд Төв аймгийн Зэвсэгт хүчний 016-р бригадад байлдааны зэвсэг техник өгч буйгаа өнөөдөр гардууллаа.

Уг  үйл ажиллагаа Монгол Улсад цэрэг, техникийн тусламж үзүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээр, Монголын зэвсэгт хүчинд зэвсэглэл, техник тусламж үзүүлэх  тухай Батлан хамгаалах яам хоорондын 2008 оны гэрээний хүрээнд явагдсан ба УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа Д.Номт, Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, ОХУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд болон орон нутгийн удирдлага оролцож, талархал илэрхийлэв.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ