Баянзүрхийн товчоог татан буулгав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зүүн чиглэлээс ирж буй автомашины ачааллыг даахаа больсон Баянзүрхийн шалган бүртгэх товчоог Нийслэлийн Засаг даргын зөвлөлөөс гарсан шийдвэрийн дагуу өчигдөр татан буулгав. Тус шийдвэрт Улаанбаатар хотоос зүүн тийш гарах 2.2 км яаралтай гүйцэтгэх зам засварын ажил дуустал автомашины хөдөлгөөнийг хязгаарлахгүйгээр түр зам барих, уг товчоог татан буулгаж хураамж авахгүйгээр тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхийг хотын дарга холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон аж.
С.Мөнхбаатар