Торгон даашинзны үзэсгэлэн гарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-12-09 17:41:50

“Хайрын хурим” салон охид, бүсгүйчүүдийн шинэ жилийн гоёлд зориулан урласан  цэвэр торгон материал бүхий  үдшийн даашинзны  загвараа дэлгэхэд бэлэн болжээ.

Энэ удаа үдшийн  даашинзыг цэвэр торгон материалаар  урлаж, эрх чөлөөт бүсгүйн шинжийг илүүтэй гаргахыг зорьжээ.  Хар, саарал, цайвар саарал, хүрэн ягаан зэрэг завсрын өнгө бүхий даашинзыг дизайнер Э.Туул, Б.Ууганцэцэг нар хамтран урлажээ. Цөөн тоогоор урласан үдшийн даашинзуудаа үзэсгэлэн хэлбэрээр энэ сарын 11-30-нд  Палаззо цамхагт байрлах салоны байрандаа  олон нийтэд үзүүлэх юм байна.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ