Хаана сурах нь гол биш, хэрхэн сурах нь чухал гэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-09-01 18:19:22
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Засаг дарга Д.Батлут Баян-Өндөр сумын Баянцагаан багийн 24 дугаар цэцэрлэг, 18 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож багш сурагчдад баяр хүргэлээ.
Тэрээр нээлтийн үеэр, “Бид боловсролын үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх зорилгоор алслагдсан багуудад  сургууль, цэцэрлэгийг шинээр барьж байна. Энэ онд дөрвөн цэцэрлэг, нэг сургуулийн барилгыг эхлүүллээ. Тун удахгүй хоёр цэцэрлэг нээлтээ хийнэ.  Хичээл, сургуульдаа орж байгаа дүү нартаа амжилт хүсье. Хаана сурах нь гол биш, хэрхэн сурах нь чухал юм шүү” хэмээн онцолсон юм.
Мөн 18 дугаар сургуулийн “Багшийн хөгжлийн төв”-д 10 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмж олгохын сацуу байгалийн ухааны лабораторийг нь иж бүрэн тохижуулах хөрөнгийг шийдвэрлэснээ хэллээ.
Энэ хичээлийн жилд Орхон аймагт  төрийн өмчийн 17, хувийн хэвшлийн 7 сургуульд 20 мянга, 34 цэцэрлэгт 9600 хүүхэд сурна. Нэгдүгээр ангид  2163 хүүхэд элсэн орж байна.
 
 Б.Оюун-Эрдэнэ
 

Холбоотой мэдээ