Жүдогийн 90 кг-д хүч үзэж буй Г.Алтанбагана хоёр ялав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-08-31 12:05:15

Жакарта /МОНЦАМЭ/.  Өнөөдөр 14 дэх өдрөө үргэлжилж буй Азийн XYIII спортын наадмын жүдо бөхийн тэмцээн Жакарта Конвеншн Центрын Пленари танхим /JCC – Plenary Hall/-д болж байна.

Энэ өдөр манай жүдочдоос эрэгтэйчүүдийн 90 кг-д хүч үзэх Г.Алтанбагана эхний хоёр учраа болох Афганистаны Какар Мох Измайл, Узбекстаны Шахзодбек Сабировыг тус тус яллаа. Одоо хагас финалд Тажикстаны бөхтэй барилдана.
 

Д.Өлзий

Холбоотой мэдээ