Завханд шатахууны үнэ буураагүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2015-12-09 15:46:43

Баруун аймгуудын шатахууны үнэ буурсан мэдээ байгаа ч Завханд шатахууны үнэ хэвээр байна.

Засгийн газраас бүс нутгийн шатахууны үнийн зөрүүг бууруулах зорилгоор 2015 оны 11 дүгээр  сарын 09-ний өдрийн 438 дугаар тогтоолоор онцгой албан татварын хувь хэмжээг баруун, зүүн болон төвийн бүсэд ялгавартай тогтоох шийдвэр гаргасан.

Энэ хүрээнд баруун бүсийн аймгуудын шатахууны үнийг литр тутамд 120-260 төгрөгөөр бууруулжээ.  Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий, Увс аймагт  шатахууны үнэ хямдарч, төвийн бүсийн шатахууны үнэтэй ижил төвшинд хүрч, А-92 бензиний үнэ 1830 төгрөгөөс 1660 төгрөг болон худалдаалж эхэлсэн байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ