Сул орон тооны ихэнх нь бага ангийн багшийн ажил байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-08-30 17:58:36
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд энэ жил 24 сургууль, цэцэрлэгээс 39 ажлын байрны сул орон тоо ирсэний дагуу аймгийн БСУГ-аас маргааш сонгон шалгаруулалт явуулах гэж байна. Эдгээр 39 ажлын байрны ихэнх нь бага ангийн багшийн ажлын байр байна.
Улаангом сумын ерөнхий боловсролын 3-р сургууль, 5-р сургууль болон Баруунтуруун, Давст, Өлгий, Зүүнхангай, Цагаанхайрхан, Сагил, Тариалан, Ховд, Тэс сумдын сургуулиудад 22 бага ангийн багшийн сул орон тоо зарлажээ.
Ажлын байрны орон тооны дагуу бүртгэлийг хийснээр маргааш 9 цагаас Ерөнхий боловсролын 4-р сургуульд сонгон шалгаруулалт явагдах юм байна. Шалгуулагчдын хувьд иргэний үнэмлэх, мэргэжлийн диплом, багшлах эрхийн үнэмлэх зэрэг бичиг баримтыг авч очих юм байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ