Б.Чинзориг БНАСАУ-ын боксчинг 5:0-ээр яллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-08-27 22:18:54

Жакарта /МОНЦАМЭ/.  Индонезийн “Жакарта Интернациональ Экспо”-гийн С танхимд /Hall C/ болж буй Азийн XYIII спортын наадмын боксын тэмцээний манай боксчдын өнөөдрийн гурав дахь тоглолтыг 64 кг-д ОУХМ Б.Чинзориг ялалтаар өндөрлүүллээ.



Армийн дэлхийн аварга Б.Чинзориг, энэ тулаанд БНАСАУ-ын тамирчин Ри Кон Фаег илт илүүрхэн 5:0-ээр яллаа. Тэрбээр нөгөөдөр буюу энэ сарын 29-нд орон нутгийн цагаар 18:45-д Энэтхэгийн тамирчин Дбеераж /
DHeeraj/-тай хүрэл медалийн медалийн төлөө өрсөлдөнө.
 

Д.Өлзий   

Холбоотой мэдээ