“Лалын улс”-д хамтран цохилт өгөхийг санал болгов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-09 13:01:00

ТЕГЕРАН. /IRNA/. “Лалын улс”-д хамтран агаарын цохилт өгөх саналыг Иракийн парламентын Аюулгүй байдал, батлан хамгаалахын хороо Орост тавина гэж тус хорооны гишүүн Искандер Ватут мэдэгджээ.

“Аюулгүй байдал, батлан хамгаалахын хороо Иракийн  Ерөнхий сайд Хайдер Абадитай ойрын хугацаанд уулзана. Ирак дахь терроризмтой тэмцэж, “Лалын улс”-д агаарын цохилт өгч буй ажиллагаандаа Оростой хамтрах саналыг бид тавина” гэж тэрбээр хэлсэн байна.

“Аль-Каида” бүлэглэлийн салбар “Нусра фронт”, Оросоос хууль бус гэж заасан “Лалын улс” зэрэг хэт давруу үзэлтнүүдийн бүлэглэл болон сөрөг хүчний зэвсэгт бүлгүүдтэй Сирийн Засгийн газрын хүчин тэмцэж, 2011 оноос хойш Сири иргэний дайны байдалд байгаа юм.

Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын хүсэлтээр 9 дүгээр сарын 30-наас эхлэн Оросын Агаарын цэргийн хүчин Сирийн террористуудын байд нарийвчлалтай цохилт өгч эхэлсэн билээ.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ