Наймдугаар сарын 25-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
192@montsame.mn
2018-08-25 09:08:49
09.00 цагт  Монголын Элэг цөс, нойр булчирхайн нийгэмлэг, ХСҮТ, Японы Накаяамагийн Хавдар судлалын төв хамтран жил бүр зохион байгуулдаг “Хоол боловсруулах замын хорт хавдрын мэс засал эмчилгээ” сэдэвт эрдэм шинжилгээ, онол практикийн олон улсын 10 дахь удаагийн хурал “Чингис хаан” зочид буудалд болно. Холбоо барих утас: 99197782, 99140475,99063902.
09.00 цагт ЭМЯ-ны хурлын зааланд Монгол, Солонгосын бөөрний эмч, сувилагч нарын хамтарсан семинар болно. Утас: 88331414.

11:30 цагт УБ вокзалын хойт талын цэцэрлэгт хүрээлэнд Төмөр замчин залуучуудын олон улсын чуулга уулзалтад оролцож байгаа залуучууд "Залуу төмөр замчин" хөшөөний шав тавих ёслолд оролцоно. 99091674, 86114818
 
13.00 цагт Манай улсад айлчилж буй БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлын шалган нэвтрүүлэх хэсэгт "Бүс ба зам-зорчих нөхцөлийг хөнгөвчлөх" санаачлагын хүрээнд байгуулсан тусгай гарцтай танилцана.
14.20 цагт БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжих "Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих"төсөл"-ийн нээлт "Их тэнгэр" цогцолборт болно. 

“Мишээл ЭКСПО” төвд "БАРИЛГА ОРОН СУУЦ 2018" үзэсгэлэн яармаг үргэлжилнэ

Өнөөдөр Монголын Залуучуудын өдөр: Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 95 жилийн ой, нийслэлийн хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж буй “Гурван үеийн хүндэтгэлийн чуулган” болно. 
10:00-11:00 цагт жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол, 3 үеийн төлөөлөл талбайгаас шугам жагсаалаар явж, Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөнө. 
12:00-12:30 цагт “Нийслэлийн бүтээн байгуулалт-Залуусын оролцоо” 3 үеийн түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн Нийслэлийн Улаанбаатар чуулга дээр 
12:30-15:30 цагт Хүндэтгэлийн чуулган /Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд/ 
15:30-17:30 цагт Хүндэтгэлийн концерт /Нийслэлийн Улаанбаатар чуулга дээр/
Холбоо барих: 89017101, 99990495
 
 
 
 
 
 
Холбоотой мэдээ