Наймдугаар сарын 24-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
192@montsame.mn
2018-08-24 09:57:57
09.00-17.00 цагт "Тогтвортой хөгжлийн санхүүжилт" Монголд эрчим хүч, ногоон барилга, хотын салбаруудад хэрэгжиж байгаа талаар хэлэлцүүлэг уулзалт "Туушин" зочид буудалд болно.

10.00 цагт Ургацын улсын комисс ХХААХҮЯ-ны 9 давхрын хурлын танхимд хуралдана. Хуралдаанаар ургацын урьдчилсан балансыг танилцуулж, ургац хураалтын бэлтгэл ажлын явцын талаар шаардлагатай мэдээлэл өгнө. Холбоо барих утас: 99020804

11.30 цагт “Гэр хороолол хөдөлгөөн” Хэнтий аймагт болох байсан нөхөн сонгуультай холбогдуулан "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийнэ.

11.00 цагт Монголын Үндэсний музейн судлаачид Монголын эртний түүхийн судалгаанд шинжлэх ухааны шинэ нээлт хийж буйг албан ёсоор танилцуулж, Монгол нутгаас урьд өмнө олдож байгаагүй ховор олдворуудыг анх удаа дэлгэн үзүүлнэ. Монголын Үндэсний музейн нэгдүгээр танхимд болно.

11:00 цагт Нийслэлийн “Хангарди” ордны 14 давхарт Засгийн газрын ХЭГ-ын дарга Г.Занданшатар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнуудтай сахилга хариуцлага дэг журмыг сайжруулах чиглэлээр уулзалт хийнэ. Утас: 325044, 91113191, 88080750

12.00 цагт “Мишээл ЭКСПО”- төвд "БАРИЛГА ОРОН СУУЦ-2018" үзэсгэлэн яармагийн нээлт болно. Монгол Улсад шинэ үеийн барилгын салбар үүсэн байгуулагдсаны 92 жилийн ой, Барилгачдын баярт зориулсан уг үзэсгэлэнгээс барилгын материал, орон сууц, үл хөдлөх хөрөнгийн зах зээл, үнэ ханш, дэвшилтэт технологитой танилцах боломжтой

13.00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд “UB FOOD” Фестиваль нээлтийн арга хэмжээ болно. Утас: 88002705

13.00 цагт МУИС-ийн Сургалтын төлбөр нэмэгдсэнийг эсэргүүцсэн жагсаалыг оюутнуудын төлөөлөл зохион байгуулна.

16.00 цагт ГХЯ-нд Монгол Улсын баатар, ахмад дипломатч Пунцагийн Шагдарсүрэнгийн 100 насны ойд зориулсан шинэ гэрэл зургийн цомог, түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

 
 19.00 цагт Залуучуудын өдрийг тохиолдуулсан сарын аяны нээлт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Энэ үеэр залуучуудад сэтгэлзүй, гэр бүл, хөдөлмөр эрхлэлт, хууль эрхзүйн зөвлөгөө өгч, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлнэ. Залуучуудын хөгжил, оролцооны талаар ажиллаж буй төрийн болон ТББ, холбоо, клубуудын үзэсгэлэн экспо, 9 дүүргийн Залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагааны танилцуулга зэрэг  арга хэмжээ болно. Холбоо барих: 86094455, 88209963
 

Холбоотой мэдээ