Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс 530 өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2018-08-22 14:59:29

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монголын Улаан загалмайн нийгэмлэгээс Баян-Өлгий аймгийн Өлгий сумын үерийн гамшигт нэрвэгдсэн 530 өрхөд гал тогооны, 250 өрхөд ахуйн хэрэглээний багц олголоо.

Энэ нь өнгөрсөн долдугаар сард үерийн гамшиг болсоноос хойших  хугацаанд Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгээс үзүүлж буй гурав дахь удаагийн тусламж гэдгийг тус нийгэмлэгийн хуулийн зөвлөх бөгөөд дүрмийн хорооны нарийн бичгийн дарга Ө.Хонгорзул онцоллоо. Тэрээр, "2016 онд болсон үерийн гамшгийн үеэр манай байгууллага Кувейт Улсын Засгийн газрын дэмжлэгээр 35 айлыг орон байртай болгосон. Энэ жил бас гамшгийн улмаас иргэд эд хөрөнгийн болон сэтгэл санааны хохирол амслаа. Бид тус аймгийн 250 өрхөд тус бүр 240 мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламж үзүүлсэн. Энэ удаад ахуйн хэрэглээний болон гал тогооны багц олгож байна. Нийтдээ мянга гаруй өрхөд тусламж хүргэсэн бөгөөд тусламжийн нийт дүн 100 гаруй сая төгрөг болж байна" хэмээлээ.

Хүмүүнлэгийн тусламж гардуулах арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан оролцож, гамшигт нэрвэгдсэн иргэдэд тусламжийн гараа сунгаж байгаа Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгт талархал илэрхийллээ.

 Ө.Нурболат

  


Холбоотой мэдээ