Ш.Түмэнцэцэг Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-08-21 21:00:04

Жакарта /МОНЦАМЭ/. Азийн XYIII зуны спортын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-д ОУХМ Ш.Түмэнцэцэг Азийн наадмын аваргын төлөө Хятадын тамирчин Жоу Феньтэй барилдаж 1:4 гэсэн оноогоор ялагдаж мөнгөн медаль хүртлээ.

Мөн эмэгтэйчүүдийн 76 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа
хүрэл медалийн төлөө Киргизийн тамирчин Мэдэт Кызи Айпэритэй хүч үзэж 2:4-өөр ялагдлаа. Манай чөлөөт бөхийн баг тамирчид 2 алт, 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ.
 

Д.Өлзий

Холбоотой мэдээ