“Thiess” компани "Ухаа худаг”-ийн гэрээг сунгалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2015-12-09 09:31:21

ПЕРТ. /miningweekly/. Гэрээт олборлогч “Thiess” компани Монголын “Ухаа худаг” нүүрсний ордтой байгуулсан гэрээгээ дөрвөн жилээр сунгажээ.

“Ухаа худаг” төслийг эзэмшигч “Energy Resources” компани ирэх долоон жилд нэг тэрбум австрали долларын орлогыг “Thiess” компанид шилжүүлэх ажээ. 2008 онд байгуулсан найман жилийн хугацаатай гэрээг нэмж дөрвөн жилээр сунгаснаар “Thiess” компани 2022 он хүртэл олборлолтын үйл ажиллагаа явуулж, засварын үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байна. Тус компани нь “Ухаа худаг”-т хөрс хуулах ажлыг хурдасгах, засвар хийх, тэсэлгээний өрөмдлөг хийх, олборлолтын төлөвлөгөө гаргах, аюулгүй байдал болон байгаль орчны менежмент зэрэг үйл ажиллагаа явуулдаг ажээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ