Арванхоёрдугаар сарын 09-нд болох үйл явдал

Лавлагаа
ariunbold@montsame.mn
2015-12-09 08:50:40

09.30 цагт Туушин зочид буудалд “Бүх Хядатын ардын төлөөлөгч нарын 13 дугаар 5 жилийн төлөвлөгөө”-г баталсан талаар мэдээлэл хийнэ.

10.30 цагт Монголын Үндэсний Маркетингийн Холбооноос зохион байгуулах "Маркетинг Авардс 2015" ёслолын арга хэмжээний талаар Тусгаар тогтнолын ордоны Залуус хөгжлийн төвд мэдээлэл хийнэ.

11.00 цагт Монголын Үндэсний номын сан Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сантай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол Үндэсний номын сангийн байранд болно.

11.00 цагт Авлигатай тэмцэх газрын захиалгаар хөндлөнгийн шинжээчид төрийн бүх байгууллагын 2015 онд авлигын эсрэг хэрэгжүүлсэн үйл ажиллагаанд үнэлгээний нэгдсэн дүнг танилцуулах хэвлэлийн хурал АТГ-т болно.

12.00 цагт Нийслэлийн Засаг даргын санаачилгаар дэлхийн олон улс, хотод зохион байгуулж,төрийн байгууллагын шийдвэр,төсөлд иргэдийн оролцоо, саналыг тусгадаг “Зөвлөлдөх санал асуулга”-д хөндлөнгийн хянагчаар ажиллах Зөвлөх хорооны гишүүдийн хурал Хангарди ордны 14 давхарт болно.

12.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Гацууртын ордод гарсан хүн амины хэргийг төр хариуцах ёстой талаар иргэний нийгмийн байгууллагууд мэдэээлэл хийнэ.

14.00 цагт Доктор, профессор Б.Батмөнх манай улсын эдийн засгийн болон хөгжлийн үзүүлэлтүүдийг бусад улс орнуудтай жишсэн судалгаагаа эдийн засгийн сэтгүүлчдэд танилцуулах арга хэмжээ Хэвлэлийн хүрээлэнд болно.

Төрийн ордонд

09.00 цагт “А” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

09.00 цагт “Б” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

11.40 цагт  Төрийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа Есөн хөлт цагаан тугт ёслолын танхимд болно.

14.00 цагт “А” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

Холбоотой мэдээ