"Эрүүл шүд-Эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөр баталлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2019-2024 онд хэрэгжүүлэх “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр баталжээ. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл хийв.
Монгол Улсын 18 хүртэлх насны нийт хүүхдийн 84.96 хувь нь шүд цоорох өвчтэй байгаа аж. Тиймээс эх орны ирээдүй болсон хүүхдүүдээ хамгаалах, ирээдүйд үүсэх эсрдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсныг Д.Сарангэрэл сайд мэдээллийнхээ эхэнд онцоллоо.
Тэрбээр, “Энэхүү хөтөлбөрт 2-12 насны 725 мянган хүүхдийг хамруулна. Шүд цоорох өвчин нь чих, хамар, хоолойн өрөвсөлт өвчин цаашлаад хүний амь насанд аюултай эрүү нүүрний өвчний нэг шалтгаан болдог. Тиймээс энэхүү хөтөлбөрийн хүрээнд амны хөндийн эрүүл ахуйг сахих зан үйлийг ард иргэддээ төлөвшүүлэх сургалт, сурталчилгааны ажлыг өрнүүлэх юм. Мөн сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдүүд шүдээ угаах, амны хөндийн эрүүл ахуйг сахих орчин бүрдүүлэх, хүний нөөц, тоног төхөөрөмж, эмнэлгийн үйлчилгээг сайжруулна” гэв.

Ч.Ариунболд