Барилгын салбарынхан нэг дор цугларна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-08-13 10:53:04
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Барилга, орон сууц-2018” олон улсын үзэсгэлэн-яармаг наймдугаар сарын 24-26-нд “Мишээл ЭКСПО” төвд болох гэж байна.
Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 92 жилийн ой, Барилгачдын мэргэжлийн баярын өдрийг тохиолдуулан “Барилга.МН”-ээс ерөнхийлөн зохион байгуулах ээлжит үзэсгэлэн-яармагт энэ удаа Монголын барилгын салбарын тэргүүлэгчид, дэлхийн шилдэг технологи нэвтрүүлэгчид, чанартай барилгын материал, интерьер дизайны төгс шийдлүүд нэг дор төвлөрч цогц арга хэмжээ болох гэж байна. Үзэсгэлэн яармагаар:

 
  • Барилгын материал,
  • Шинэ техник технологи нэвтрүүлэгчид
  • Шинэ орон сууц
  • Амины орон сууц
  • Интерьер, экстерьер
  • Ландшафт, гадна тохижилт
  • Тавилга, гэр ахуй гээд барилгын салбарт холбогдолтой бүхий л бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулна.
Үзэсгэлэн-яармагийн хамтран зохион байгуулагчаар БХБЯ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ажиллаж байна.
Б.Болд

Холбоотой мэдээ