Монголд анх удаа цаасан бараар урласан хөрөг зургийн ном гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-12-08 16:01:11

Сэтгүүлч, яруу найрагч Ц.Галбадрахын "Цаасан хөрөг" номын нээлт өнөөдөр Үндэсний түүхийн музейд боллоо.

Монголд анх удаа цаасан бараар урласан хөрөг зургийн ном гэдгээрээ онцлогтой. Тэрбээр "Үзэсгэлэнт байгаль, ан амьтан, адуу мал, аж байдлын сэдвээс гадна олон зуун хүний хөргийг урласнаасаа захчилж ном болгон баринтаглав" хэмээн ярив.   

Олны танил болон жирийн хүмүүсийн хөргийг хар цаас, хайч хоёроор хэрхэн яаж урласныг түүний ном болон, номын баярт зориулан гаргасан энэхүү үзэсгэлэнгээс тольдох боломжтой.

Тэрбээр цаасан бар хэмээх уран хайчилбарын төрлийг 1990-ээд оноос сонирхон урлаж "Хар цагааны дэнс", "Хангарьдат сүлдэн дор" зэрэг нэг сэдэвт бүтээлийн үзэсгэлэн гаргаж байв. Мөн "Задгай тэнгэр", "Би багадаа" төгсөшгүй цуврал, "Нартай хамт" уран бүтээлийн номоо туурвиж олны хүртээл болгосон юм. 

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ