Боомтод цагдаа, эмч нарыг байнга ажиллуулах шаардлагатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2015-12-08 14:26:14

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд байнгын ажиллагаатай боомт нээгдсэнээр ямархуу бүтээн байгуулалт өрнөж буй  талаар Засаг дарга М.Мөнхбаяраас тодууллаа.

Тэрбээр, 2015 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хошууны хөрөнгө оруулалтаар хил хооронд 16 метр өргөнтэй, хоёр урсгалтай хоёр км авто зам барьсан. Мөн урд хөршийнхөн боомтоос гурвын хаалт хэмээх иргэдийн суурьшлын бүс рүү таван км газарт эрчим хүч,  хатуу хучилттай авто замын далан, хилийн бүсэд орох гарах хаалга дээр Шалган нэвтрүүлэх байр бариад байна. Хятадын талаас ирэх жил Ханги боомтоос Сайншанд хүртэл хатуу хучилттай авто зам барих, цаашлаад төмөр зам барих асуудлыг ярьж буй. Боомтод татвар, цагдаа, эмч зэрэг хууль хяналтын байгууллагын хүмүүсийг байнга ажиллуулах шаардлага  гарлаа” гэв. 

Албаны хүний хэлж буйгаар боомтын үйл ажиллагаа байнгын горимд шилжсэн ч хүчин чадлыг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай үйлчилгээний албыг ажиллуулах, сэжигтэй өвчтнийг үзэх байр, халдваргүйжүүлэх тоног төхөөрөмж, лаборатори,  саатуулсан барааг хадгалах байр зэргийг барих шаардлага байгаа юм. 

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ