Болзолт аяны хоёр дахь шат багуудад хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-07-30 13:39:21
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хэмжээнд өрнөсөн "Гэмт хэрэг зөрчилгүй баг, хамт олон" болзолт аяны хоёрдугаар шат эхэллээ.
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, ажлыг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх ажилд нутгийн удирдлагын байгууллага, төрийн захиргаа, аж ахуйн нэгж, байгууллагуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх, иргэд олон нийтийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах зорилгоор зохион байгуулагдаж буй энэхүү аяны нэгдүгээр шатанд төр төсвийн байгууллагууд хамрагдсан юм. Харин энэхүү хоёрдугаар шатанд Сүхбаатар сумын найман багийн иргэд оролцох ажээ. Эл арга хэмжээг Сүхбаатар сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн Цагдаагийн газар хамтран хэрэгжүүлэх юм. "Гэмт хэрэг зөрчилгүй баг, хамт олон" аяны 2-р шат буюу болзолт уралдаан энэ сарын 26-наас 11 дүгээр сарын 26-ныг хүртэл хугацаанд зохион байгуулах ажээ. Аяны салхийг хагалж Сүхбаатар сумын “Хонгор морьт”-ын 1-р баг аяны туг, дэвтрийг хүлээн авлаа.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ