Өлгийд "Тогызкумалах"-ын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-07-27 10:46:17

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Өлгий хотод казахын ард түмний үндэсний тоглоом болох тогызхумалахын /есөн хоргол/ Азийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ.

Уг тэмцээнийг Дэлхийн тогызхумалахын холбоо болон Монголын тогызкумалахын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Монгол, Орос, Хятад, Казахстан, Киргизстан, Өзбекистан зэрэг зургаан орны 170 орчим тамирчин 8-14, 14-18, 18-аас дээш гурван насны ангиллаар, эрэгтэй, эмэгтэй төрлөөр өрсөлдөж байна.

Тэмцээн дөрвөн өдөр үргэлжлэх бөгөөд энэ сарын 30-ны өдөр дүнгээ гаргана.   

Дашрамд дурдахад, тогызхумалах нь хүнийг хүмүүжүүлэх, ой ухааныг нь сэргээн хөгжүүлэхэд чиглэгдсэн, шатар, даам маягийн математик тооцооны оюун ухааны спорт юм.  

Ө.Нурболат

Холбоотой мэдээ