Статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр А.Ариунзаяаг сонгожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-07-18 17:03:04
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Ази, Америк, Номхон Далайн орнуудын Үндэсний тооллого, Статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэг /ANCSDAAP/ энэ сарын 11-13-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Да Нанг хотноо хуралдлаа.

Тодруулбал, "2020 оны тооллогын чанарыг сайжруулах шинэлэг арга замууд” сэдвээр зохион байгуулсан Хүн амын тооллогын 29 дүгээр бага хуралд Монгол Улсын ҮСХ-ны төлөөлөгчид оролцсон юм.

Хурлын үеэр ANCSDAAP-н Ерөнхийлөгчийн сонгууль болсон юм.Статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэг /ANCSDAAP/-ийн 2018-2020 оны  ерөнхийлөгчөөр Монгол Улсын ҮСХ-ны дарга А.Ариунзаяаг сонгожээ.

2020 онд хүн амын тооллогын 30 дугаар бага хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар болсон байна. Монгол Улс нь Хүн амын тооллогын 26-р хурлыг 2013 онд зохиож байсан туршлагатай билээ.


Тус нийгэмлэгийн зорилго нь хүн амын статистикийн цогц мэдээллийг цуглуулах, үүнд дүн шинжилгээ хийх хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэдэг. Мөн нийгэмлэгийн зүгээс 1.5-2 жилийн хугацаанд ээлжит хурлаас гадна, судалгаа хийх болон нийгэмлэгийн зорилгын хүрээнд бусад арга хэмжээг зохион байгуулдаг.
Б.Заяа

 

Холбоотой мэдээ