Сайхандулаан сумын баяр наадам болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-07-18 13:11:24
Дорноговь /МОНЦАМЭ/ Ардын хувьсгалын 97, Дорноговь аймгийн Сайхандулаан сум байгуулагдсаны 94 жилийн он баяр наадам долдугаар сарын 17-18-нд болж байна.
Наадмаар хүчит 64 бөх уран мэхийг үзүүлэн барилдаж байгаа бол зургаан насны морь хурдалж, харваачид  цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна. Сайхандулаан сум нь аймгийн төв Сайншанд  сумаас баруун хойд зүгт 90 км-т оршдог бөгөөд аймагтаа тэмээний тоо, хурдан хүлгээрээ алдартай юм.
Мөн тэмээн полог говийн бүс нутагт анх удаагаа дэлгэрүүлэн хөгжүүлж улсын аварга шалгаруулах тэмцээнээс тэргүүн болон дэд байрын шагналыг хүртэж  байжээ.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ