Бразилчууд Сербийн шигшээг 2:0-ээр хожлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-06-28 04:05:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий Е хэсгийн Бразил-Сербийн шигшээ багийн халз тулаан болж, бразилчууд 2:0-ээр ялалт байгууллаа.

Москва хотын “Спартак” цэнгэлдэх хүрээлэнд болсон энэ тоглолтын анхны гоолыг Бразилын хагас хамгаалагч Паулинью 36 дахь минутад Коутиньюгийн дамжуулалтаар оруулсан бол
 68 дахь минутад Неймарын дамжуулалтаар хамгаалагч Т.Силва хоёр дахь гоолыг хийж, Бразилын шигшээ баг 2:0-ээр хожиж дархан аварга хүчирхэг баг гэдгээ дахин нотоллоо.
 

Д.Өлзий

Холбоотой мэдээ