80 сая жилийн настай үлэг гүрвэлийн олдворыг хураан авч сэжигтнийг шалгаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-06-27 10:34:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн алба хаагчид 80 сая жилийн насжилттай үлэг гүрвэлийн олдворыг хууль бусаар олж аван, худалдаж борлуулахыг завдсан этгээдийг илрүүлэн, шалгаж байна.Уг хэрэгт Хөвсгөл аймгийн харьяат, 1982 онд төрсөн С гэгчийг холбогдсон бөгөөд тэрбээр үлэг гүрвэлийн олдворыг зуслангийн байшиндаа хадгалж байв. Цагдаагийн алба хаагчид тэднийд шалгалт хийж  олдворыг хураан авч ШУА-ийн Палентлоги, геологийн хүрээлэнд хүлээлгэн өгсөн байна. Энэхүү эртний үлэг гүрвэлийн олдвор одоогоос 80 сая жилийн өмнө амьдарч байсан протератопс гэх үлэг гүрвэлийн чулуужсан яс юм. Монгол Улсын нутаг дэвсгэрээс л олдож болох ховор төрлийн палентлогийн олдвор гэдгийг палентлогийн судлаач, эрдэмтэд нотолж, уг олдворыг нарийвчлан судлахаар боллоо.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ