Хөл бөмбөгийн ДАШТ-ийг үзэхээр ОХУ-д очиж буй жуулчдын тоогоор Хятад улс эхний гуравт жагсав
ХИЛИЙН ЧАНАДААС
Бээжин /МОНЦАМЭ/. ОХУ-д зохион байгуулагдаж буй Хөл бөмбөгийн ДАШТ-ийг үзэхээр Хятадын 100 мянган хүн ОХУ-ыг зорино хэмээн Хятад улсын хамгийн том онлайн аялал жуулчлалын сайт болох Сtrip-ын статистик мэдээнд дурджээ.
Ийнхүү Хөл бөмбөгийн ДАШТ-ийг үзэхээр ОХУ-д очиж буй жуулчдын тоогоор Хятад улс эхний гуравт жагсаж байгаа аж. Мөн тус сайтын тооцоолсноор тэдгээр жуулчид ОХУ-д аялах хугацаандаа тус улсад 3 тэрбум юанийн орлого оруулна гэжээ.
ОХУ-ын хувьд хамгийн олон жуулчин очдог улс Хятад бөгөөд жуулчдын тоо сүүлийн хэдэн жил хамгийн тогтовортой өндөр байгаа аж. 2017 онд давхардсан тоогоор Хятадын 1.47 сая иргэн ОХУ-д аялахдаа 1.8 тэрбум ам.долларын орлого оруулсан байна.
Одоогоор Хятад улсаас ОХУ- руу өдөрт 20 шууд нислэгээр 4000 гаруй жуулчин зорчиж байна. Эдгээр шууд нислэгүүд дотроос ихэнх хотуудын нислэгийн дүүргэлт 90-с дээш хувьтай байгаа аж.
2018 оны Хөл бөмбөгийн ДАШТ-ний тасалбарыг Хятадын 40251 иргэн худалдан авсан нь 9 дүгээрт жагссан үзүүлэлт юм.
Дашрамд дурдахад, нэг аялагч дунджаар 30 мянган юань буюу 11 сая гаруй төгрөг зарцуулна гэсэн тооцоо гарчээ.

А.Анхбаяр
Холбоотой мэдээ

Богд хааны ордон болон түүх, соёлын өвийг хамгаалах талаар Ерөнхий сайд үүрэг даалгавар өглөө
14 цаг

“Дэлхийн спортын наадам”-д өрсөлдөх Монгол Улсын шигшээ баг тамирчдад төрийн далбаа гардуулав
18 цаг