ЕБС-ийн сурагчид сагсан бөмбөгөөр өрсөлдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2015-12-04 16:01:30

СБД-ийн ИТХ-ын даргын ивээл дор зохион байгуулж байгаа ЕБС-иудын сурагчдын дундах сагсан бөмбөгийн "Сурагчдын лиг"-ийн тэмцээн өнөөдөр тус дүүргийн Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори сургуулийн спорт зааланд эхэллээ.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ оролцож тэмцээнд оролцогч тамирчдад амжилт хүсэв.

Тэмцээнд тус дүүргийн ЕБ-ын 17 сургуулийн 64 багийн 768 сурагч оролцож байна. Энэ үеэр энэ жил УАШТ, Хүүхдийн спортын V дугаар их наадамд амжилттай оролцсон дүүргийн 2015 шилдэг сурагчдыг тодруулж өргөмжлөл олгосон юм.
Тус тэмцээн энэ сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.

Ж.Болор

Холбоотой мэдээ